Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 5-р сарын 1-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр
2021 оны 5-р сарын 1 дүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2021-05-11 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2021 оны 5-р сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 14.0-16.8 градус дулаан, бусад нутгаар 6.5-12.4 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шарга, Тооройд 31, Бигэрт 29, Алтай, Халиунд 28, Хөхморьтод 27 градус дулаан, бусад сумуудад 17-26 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Төгрөгт -12, Тонхилд -7, Бугат, Баян-Уул, Цогт, -6, Есөнбулаг, Дарив, Жаргалан, Халиун, Цээл, Чандмань сумуудад -5 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 21-23 градус дулаан, бусад нутгаар 10-18 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Шаргад 56, Тооройд 54, Алтайд 52, Даривт 51, Тонхил, Бигэрт 50 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Гуулинд -11, Тонхилд -10, Бугатад -9, бусад сумуудад -2-7 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт нийт нутгийг хамарч хур тунадас орсон ба Төгрөгт 4.3 мм, Даривт 3.7 мм, Баян-Уулд 2.3 мм, Тонхилд 0.8 мм, Бугатад 0.7 мм, Шаргад 0.6 мм, Жаргаланд 0.4 мм, Хөхморьт, Халиун, Цогт, Чандманьд 0.3 мм, Есөнбулагт 0.2 мм хур тунадас орсон байна. Харин Алтай, Тоорой, Бигэр, Гуулин, Дэлгэр, Цээл сумуудад хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 41 м/с, Тоорой, Есөнбулагт 27 м/с, Шарга, Тонхилд 24 м/с, Цогтод 22 м/с, Төгрөг, Халиун, Чандмань сумуудад 20 м/с, Хөхморьт, Цээлд 19 м/с, бусад сумуудад 14-16 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 2-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн Алтай, Есөнбулаг, Тонхил, Тоорой, Хөхморьт, Баян-Уул, Бигэр, Гуулин, Тайшир, Дарив, Дэлгэр, Жаргалан, Төгрөг, Халиун, Цогт, Цээл, Чандмань Шарга сумуудад бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал цухуйлтын үе шат эхэлж байна. Харин Бугат сумд ургамал цухуйгаагүй байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /